Ангаран барилга
Манай компани нь АНУ-н технологиор хийгдсэн өнгөт хавтан үйлдвэрлэгч машинаар бүх төрлийн агуулах, гараж, дээвэр орон сууцыг үйлдвэрлэж байна. Манай үйлдвэр нь нимгэн төмрийг хэлбэрт оруулан даац авах чадвартай болгож, үндсэн төмөр каркас босгохгүйгээр дэвшилтэт технологи ашиглан богино хугацаанд өндөр чанартай, бага зардлаар ашиглах, хугацаа урт барилга барих боломжийг санал болгож байна.
Онцлог шинж
Хэрвээ та хямд төсөр, чанартай, удаан хугацааны эдэлгээ даах, хүн хүчний хамгийн бага зардлаар богино хугацаанд босгох байгууламж хайж байгаа бол бид танд ангар барилгыг санал болгож байна. Уг барилгын гол онцлог нь тулгуур багана босгон рам зангидах шаардлагагүй, мөн түүнчлэн дотоод болон гадаад засал чимэглэл шаардахгүй, орон зайн багтаамж сайтай, шинэлэг байгууламж тул ангар барилга нь таны хамгийн зөв сонголт байх болно. Дээрх бүх нөхцөлүүдийг өөртөө агуулсан арк хэлбэрийн байгууламжийг гараж, бүх төрлийн үйлдвэр, агуулах, ногоон зоорь, хүлэмж, оффис, оршин суух зориулалтаар ашиглах боломжтой.
Барилгын хэмжээ нь суурийн өргөний хэмжээнээс хамааран өндрийн хэмжээсийг тооцоолон гаргадаг ба өндрийн хэмжээс нь тухайн барилгын өргөний радиусаас хэтрэхгүй байхаар баригддаг нь бат бөх салхи шуурганд тэсвэртэй байдлыг хангах гол үзүүлэлт болдог. Уртын хэмжээний хувьд хязгааргүй буюу хүссэн хэмжээгээр барих боломжтой.
Дулаалга
“MSM” ХХК-н албан ёсны борлуулалтын эрхтэйгээр оруулж ирдэг BASF The Chemical Company-ийн полиуретан болон перфузи шингэнийг ашиглан дулаан хадгалалт болон тусгаарлалтын /дуу чимээ, халуун хүйтэн уур амьсгалаас тусгаарлах/ асуудлыг чанарын болон эдэлгээний өндөр түвшинд шийдвэрлэж чадсан юм.
Загвар
Q Загварын Нуман Барилга
Онцлог: Q- буюу хагас дугуй хэлбэрт барилга нь суурин дээр залгаасгүй бүрэн матлагатай төмөр хавтангаар баригддаг тул цаг хугацааны хувьд маш богино хугацаанд, хүн хүчний хамгийн бага зарцуулалттай баригддаг давуу талтай. Барилгын өргөн нь .... метрийн өргөнтэй, уртыг нь ямар ч хэмжээгээр хийх боломжтой. Нум загварын ган барилгын онцлог нь нэг радиустай, тулгуур баганагүй, цэвэрхэн, багтаамж сайтай. Дугуй хана нь энэ загварыг олон талын давуу талтай болгож, эдийн засгийн хувьд хэмнэлттэй, бат бөх болгож байна.
Зориулалт: Уг байгууламж нь гол төлөв агуулах, хүнсний зоорь, засварын цех, онгоцны ангар, хүлэмж гэх мэт зориулалтаар ашиглахад тохиромжтой.
S загварын Нуман Барилга
Онцлог: S загварын барилга нь эгц ханатай, олон төрлийн радиустай нуман загвар юм. Энэхүү барилгыг бид 2 торлийн онцлогтойгоор барьж байгуулж байна.
- Залгаасгүй эгц төмөр хавтан ханатай ангар. Тохиромжтой өргөн нь ... метр, урт нь ямар ч хэмжээтэй байж болно.
- Хажуугийн өрлөгөн ханатай ангар. Тохиромжтой өргөн нь ... метр, урт өндөр нь ямар ч хэмжээтэй байж болно.
Зориулалт: S загварын барилгыг дундаас том хэмжээний хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, аж үйлдвэр, цэргийн зориулалтаар барьсан барилгад элбэг ашигладаг. Мөн энэ загварыг тоног төхөөрөмж хадгалах, худалдааны оффис, гараж, онгоцны ангар, үзэсгэлэнгийн байр зэргээр ашиглахад тохиромжтой.
Р Загварын буюу гэр хэлбэрт Барилга

Онцлог: G загварын барилга нь эгц ханатай, гурван радиуст байгууламж юм. Матмал төмөр нь голдоо нэг ч залгаасгүй тул даац сайтайгаас гадна тулгуур багана шаарлагагүй мөн энэ загвар нь дотоод орон зайг хамгийн ихээр ашиглах боломжтой. Энэхүү загварын байгууламжийг бид 2 төрлийн онцлогтойгоор барьж байгуулж байна.
- Залгаасгүй эгц төмөр хавтан ханатай ангар. Тохиромжтой өргөн нь ... метр, урт нь ямар ч хэмжээтэй байж болно.
- Хажуугийн өрлөгөн ханатай ангар. Тохиромжтой өргөн нь ... метр, урт өндөр нь ямар ч хэмжээтэй байж болно.
Зориулалт: G загварын барилгыг төрөл бүрийн зорилгоор ашиглаж болдог. Ийм барилгыг тоног төхөөрөмжийг хадгалах агуулах, хөдөө орон нутгийн ажлын оффис, жижиглэн худалдаа, гараж зэрэгт ашигладаг.
А Загварын буюу майхан хэлбэрт Барилга
Онцлог: А загварын ган барилга нь шөвгөр оройтой, 3 радиуст, налуу ханатай байгууламж юм. Энэ загварын байгууламжийг ... метрийн өргөнтэй, төрөл бүрийн урт өндөртэйгээр хийх боломжтой.
Зориулалт: А загварын барилга нь худалдааны төв, дэлгүүр, гараж, агуулах, засварын цех зэргээр ашиглахад тохиромжтой.
М загварын нуман барилга

Онцлог: М загварын жижиг ган байшингууд ... метрийн өргөнтэй, өндөр болон урт нь ямар ч байж болдог. Залгаасгүй матмал буюу нэг радиуст байгууламж юм. Энэхүү М загвар нь эгц ханатай учир тайлбай ашиглалт сайтай, барьж байгуулах хугацаа маш бага юм.
Зориулалт: Засварын цех, жижиг агуулах, гараж, тоног төхөөрөмж хадгалахад тохиромжтой бөгөөд суурин болон зөөврийн зориулалтаар ашиглах боломжтой.