Галд тэсвэртэй, шатдаггүй, дулаан тусгаарлагч чулуун фассад
Галд тэсвэртэй, шатдаггүй, дулаан тусгаарлагч чулуун хавтан
Манай компани нь дэлхий нийтэд шинээр нэвтрээд байгаа шинэ технологийн дулаалгатай чулуун хавтангийн үйлдвэрлэлийг монголдоо анхдагчаар нэвтрүүлээд байна. Энэ шинэ төрлийн хавтан нь барилгын өртөгийг бууруулах, өнгө үзэмжийг сайжруулах, галын аюулгүй байдлыг хангах, барилга барих хугацааг багасгах зэрэг олон давуу талтай бүтээгдэхүүн юм.
Энэхүү бүтээгдэхүүн нь галд шатдаггүй IEPS хөөсөнцөр хавтан дээр нимгэн хиймэл чулуун хавтанг тусгай найрлагатай сайн чанарын цавуугаар наасан дулаалгат хавтан юм. Манай бүтээгдэхүүнийг хэрэглэсэнээр танд дараах давуу талуудыг бий болгоно.
- Ижил төрлийн чулуун фассадтай харьцуулахад маш хямд өртөгтэй, угсрахад хугацаа бага зарцуулж ижил үр дүнд хүрнэ.
- Галын аюулгүй байдлыг дээд зэргээр хангана.
- Өнгө үзэмж сайтай, өнгөний болон материалын өргөн сонголттой.
- Дулаалга фассад хоёрыг цугт нь шийднэ.
- Хүссэн хэлбэр хэмжээгээрээ захиалах.
- Хавтанг тогтооход хялбар мэргэжлийн өндөр ур чадвар шаардлагагүй.
Чулууны онцлог шинж чанарууд:
- Нар, салхи, бороонд гандаж өнгөө алддаггүй
- 50 жилийн баталгаа
- Чулуун болон метал хавтан
- Өнгө болон хийцийн өргөн сонголт
Галд шатдаггүй IEPS хөөсөнцөр хавтангийн онцлог шинж чанарууд:
Галд шатахгүй. 1600Сº хэм хүртэл тэсвэрлэнэ.
Дулаан дамжуулах үзүүлэлт нь 0,032-0,036w(m·k) учир хамгийн бага дулаан дамжуулалттай бүтээгдэхүүн
Дуу тусгаарлалт сайтай мөн цуурай үүсгэдэггүй
Байгаль орчинд хор нөлөөгүй, дахин ашиглагдах, эрчим хүчний хэмнэлттэй эко бүтээгдэхүүн юм.
Ус, чийг татахгүй. Мөөгөнцөр үүсгэхгүй амьсгалдаг бүтээгдэхүүн