Танилцуулга

Хүннү Гүрэн Групп нь 2013 онд анх гадаад худалдааны чиглэлээр албан ёсоор байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар гадаад худалдаа, үйлдвэрлэл, барилгын салбар гэсэн гурван үндсэн чиглэлд үйл ажиллагаагаа явуулж байна.

Өнгөрөгч хугацаанд бид гадаад дотоодын аж ахуйн нэгж байгууллага хувь хүмүүстэй хамтран ажиллаж тэдний итгэлийг хүлээж чадсандаа баяртай байна. Энэхүү итгэл нь бидний цаашдын үйл ажиллагаанд илүү үр дүнтэй, өгөөжтэйгээр хамтран ажиллах үндэс суурь болно гэдэгт итгэлтэй байдаг.

Бид үйлдвэрлэлийн салбартаа өөрийн 100%-н хөрөнгө оруулалтаар томоохон хэмжээний үндэсний үйлдвэрлэлийг бий болгоод байгаа бөгөөд тус үйлдвэрлэл нь дэлхий дахинд шинээр нэвтэрч буй шинэ технологийг Монголд анхдагчаар нэвтрүүлээд байна. Манай үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн нь барилгын материалын салбарт шинэ стандарт, шинэ боломж, илүү үр дүн, илүү аюулгүй байдлыг бий болгоод байна.

Бидэнтэй хамтран ажиллах хүсэлтэй гадаад дотоодын аж ахуйн нэгж байгууллага, хувь хүмүүсд бидний үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.

Бидний эрхэлж буй үйл ажиллагаанууд:

Үйлдвэрлэл. Манай компани үйлдвэрлэлийн салбарт шинэ дэвшилтэт технологид суурилсан үйлдвэрлэлүүдийг өөрийн эх орондоо амжилттайгаар нэвтрүүлээд байна.

Барилга. Барилгын салбарт мэрэгшсэн, чадварлаг, туршлагатай инженер техникийн ажилчидаар багаа бүрдүүлэн 2013 оноос үйл ажиллагаагаа явуулж байна. Үйл ажиллагаа 

  • Төмөр карказтай сендвичэн барилгын угсралт.
  • Барилга угсралт
  • Барилгын засал чимэглэл

Гадаад худалдаа. Манай компани нь гадаад худалдааны салбарт 2 үндсэн чиглэлд үйл ажиллагаагаа явуулж байна.

  • Машин механизм, тоног төхөөрөмжийн худалдаа.
  • Хүнсний худалдаа

 

дэлгэрэнгүй